| Хаяг: | Улаанбаатар, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Гурван гал трейд ХХК-ний байр 407 тоот |
| Утас: | 99111770, 99184746, 99087465, (976-1)319836 |
| Fax: | (976-11)319836 |
| Вэб: | http://www.pantheremidland.mn |
|
Аудит ба баталгаажуулалтын олон улсын стандартын зөвлөл санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгад бэрхшээлтэй гэж үздэг гол асуудлаар нийтийн санаа бодлыг авах зорилгоор хэлэлцүүлгийн баримт бичиг гаргалаа. Санхүүгийн тайлагналын хөгжлийн мөн чанар: Нэмэлт тодруулга ба түүнийг аудитэд тусгаж байгаа байдал нэртэй хэвлэгдэн гарсан дээрх баримт бичигт санхүүгийн тайлангийн тодруулгын хүрээ, багтаамж болон тэдгээрийн нарийн төвөгтэй байдал дахь сүүлийн үеийн хандлагыг тодруулахаас гадна тодруулгыг бэлдэх, аудит хийх, ашиглахад тулгардаг практик сорилтыг олж илрүүлэхийг зориьсон байна. Үүнээс гадна аудитын чанарын талаар цаашид маргаан мэтгэлцээнийг улам өрнүүлж, олон нийтийн эрх ашигт нийцсэн аудитын үйлчилгээг өргөжүүлэх хүчин чармайлтыг дэмжихийн тулд АБОУСЗ мөн Аудитын чанар: АБОУСЗ-ийн хэтийн төлөв гэсэн гарчигтай нийтлэлийг хэвлүүлсэн байна. Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга "Сүүлийн хэдэн жилд бид нэмэлт тодруулгын мөн чанар ба хамрах хүрээ хэрхэн яаж хувирч өөрчлөгдсний гэрч болцгоолоо. Жишээлбэл, илүү урагшаа, ирээдүй рүү харсан эсвэл илүү чанартай тийм нэмэлт тодруулгыг хаа сайгүй хардаг болжээ. Иймэрхүү нэмэлт тодруулгууд асар ач холбогдотой гэж нэг хөрөнгө оруулагч надад хэлсэн юм. Гэхдээ энэ хөгжил нь тодруулгыг бэлдэж гаргадаг хүмүүс болон аудиторуудад олон хүндрэл, сорилыг үүсгэдэг. Энэхүү хэлэлцүүлгээр санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгын практик асуудлын тухай олон ургальч үзэл санааг илүү тод томруун ойлгох, түүнчлэн аудитын хэтийн төлвийн хувьд түүнээс гарч болох үр нөлөөг ч олж харахыг АБОУСЗ хичээж байна хэмээн Аудит ба баталгаажуулалтын олон улсын стандартын зөвлөлийн дарга Проф. Арнолд Шилдэр дурджээ. Хэлэлцүүлгийн баримт бичигт маш чухал асуудлуудыг хөнджээ. Жишээ нь нэмэлт тодруулга бэлдэхэд тулгарах хүндрэл, янз бүрийн тодруулгад шаардагдах нотолгооны мөн чанар ба цар хүрээ, тодруулгад авч үзэх материаллаг түвшингийн үзэл баримтлал зэргийг дурдаж болох юм. Хувьцаа эзэмшигч, тайлан бэлтгэн гаргагч, хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч, зохицуулагчид, аудитор зэрэг бүх оролцогч талуудыг санаа бодлоо ирүүлэхийг хүссэн бөгөөд хэлэцүүлэгт санал өгөх хугацааг дөрвөн сараар тогтоосон байна. Аудитын чанар "Аудитын чанар бол өндөр чанартай аудитын стандарт боловсруулах зорилготой АБОУСЗ-ийн үйл ажиллагааны зүрх юм хэмээн хэлж болно. Одоогоор бидний дахин тодруулж гаргаад байгаа Аудитын Олон Улсын Стандарт (АОУС) нь дэлхий даяар аудитын чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг хэдий ч эдгээр стандарт нь аудитын чанарын цорын ганц элемент биш юм. Мөн бидний хүрч ажилладаг олон янзын оролцогч талуудын өнцгөөс харахад аудитын чанарын тухай маш олон үзэл бодол байдаг нь илэрхий харагддаг. Энэ нийтлэл нь олон янзын үзэл бодол болон тэдгээрийн аудитын чанарт нөлөөлөх боломж, мөн аудитын чанарын ярвигтай ба олон талт мөн чанарын талаар оролцогч талуудад ойлгуулах зорилготой" гэж Проф. Шилдэр тэмдэглэсэн байна. "Энэ нийтлэл нь аудитын чанарын асуудлаар олон улсын түвшинд зөвшилцөл бий болгох хүртэл оролцогч талуудын хоорондхи аудитын чанарын тухай санаа бодол, маргаан мэтгэлцээнийг эрчимжүүлэх зорилготой бөгөөд Зөвлөл аудитын чанарыг хадгалах, сайжруулахад илүү ихийг хийх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Зөвлөл нь 2011оны турш мөн цаашид энэ зорилгоо хэрхэн биелүүлэх талаар үргэлжлүүлэн судлах болно" гэж Аудит ба баталгаажуулалтын олон улсын стандартын зөвлөлын Техникийн дарга Жэймс Ган тайлбарлалаа. |
| Валют | Код | Ханш |
|---|---|---|
| АНУ-ын Доллар | USD | 1324.35 |
| ЕХ Евро | EUR | 1757.61 |
| Английн Фунт | GBP | 2099.36 |
| ОХУ-ын Рубль | RUB | 44.51 |
| БНХАУ-ын Юань | CNY | 210.18 |
| БНСУ-ын Вон | KRW | 1.18 |
| Канадын Вон | CAD | 1333.01 |
| Японы Иен | JPY | 16.61 |
| Шинэ Зеланд доллар | NZD | 1111.66 |
| Австралийн доллар | AUD | 1421.76 |
| Гонгконгийн Доллар | HKD | 170.78 |
| Сингапур доллар | SGD | 1057.53 |
| Швейцарийн Франк | CHF | 1455.49 |
| Шведийн крон | SEK | 199.49 |